Үйлчилгээ
Мониторинг
Нийтийн албан тушаалтан, байгууллагын тухай олон нийт, хэвлэл мэдээлэл юу гэж бичиж, бодож, мэдээлж, мэдээллийг дамжуулж байгааг тодорхойлох нь аливаа бодлого, шийдвэр, үйл хөдлөлийг олон нийтийн ашиг сонирхлын талаас харахад тус болох юм.
Мониторинг
Бид мэдээллийг өргөн нэвтрүүлгийн телевиз, өдөр тутмын сонин, мэдээллийн сайтууд, цахим орчноос нэгтгэн боловсруулахдаа зөвхөн таныг mention-дсоноор дуусгахгүй бөгөөд бүхий л мэдээллийн агуулга, ач холбогдлыг үнэлж, илүү бодитой, нэр дурдагдаагүй ч холбогдолтой бүхий л мэдээллийг алдахгүй хүргэхийг үргэлж эрмэлзэх болно.
Монгол Улсын өнцөг булан бүрт өргөн нэвтрүүлгийн эфирээ цацдаг 20 телевиз, кабелийн 3 суваг, өдөр тутмын 7 сонин, хандалтаар тэргүүлэх мэдээллийн 20 вебсайт багтаж байгаа бол фэйсбүүк болон твиттерт хэрхэн mention-дэж байгааг холбогдох цэснээс шууд харах боломжтой.
Мөн мониторинг үйлчилгээ нь таны хэвлэлийн сан хөмрөгийг давхар үүсгэж байгаа бөгөөд сангийн мэдээллээ аль ч өдөр, хаанаас ч хувилан авах боломжтой.
Хэвлэлийн бага хурал
Хэвлэлийн бага хурал нь сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудыг урьж, тодорхой асуудлаар мэдээлэл өгөх, тэдний асуултад хариулахад чиглэсэн арга хэмжээ юм.
Хэвлэлийн бага хурал
Гэхдээ чухал эсэхийг та үнэлэхгүй, энэ бол мэргэжлийн редакцуудын ажил бөгөөд тэд өдөр тутам нийгмийн мэдээллийн урсгалыг залуурдаж байдгийн хувьд өөрсдийн гэсэн үнэлэлтийг ядах зүйлгүй өгнө. Энэ нь хэдийгээр гажуудсан мэт, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд хэтэртхий их эрх мэдэл, мэдээллийг гажуудуулж болох боломж олгож буй мэт санагдаж болох ч эцсийн эцэст редакц л мэдээллэх эсэх шийдвэрийг гаргах болно.
Иймд, та чухам яагаад хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байгаа вэ, үнэхээр сэтгүүлчдийн сонирхлыг татах, олон нийтэд түгээх ёстой мэдээлэл мөн үү, хэвлэлийн бага хурал зохион байгуулснаар ямар үр дүнд хүрэх вэ, эсвэл өөр байдлаар мэдээллээ түгээх үү, гэх мэт эргэцүүллийг хийж нарийн төлөвлөх шаардлагатай.
Редакцууд хором бүрт нийгмийн бүхий л хэсгээс шинэ, соргог мэдээлэл эрэлхийлж, тэдэнд мөн мэдээллээ нийлүүлэх сонирхолтой олон арван хүсэлттэй тулгарч, эцэст нь маш цөөнийг мэдээ болгож олон нийтэд хүргэдэг гэдгийг ямагт санах нь зөв билээ.
- Хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар шийдэх.
Энэ бол таны хувьд маш чухал алхам байх бөгөөд хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар шийдсэн бол ямар сэдвээр, юу ярих гэж байгаагаасаа шалтгаалан Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал хийх боломжтой газар болон цагаа товлох хэрэгтэй. Монголын нөхцөлд сэтгүүлчид өдөрт доод тал нь 2-3 мэдээ бэлтгэх хэмжээний цаг завгүй явдаг тул өдөр, цагийг нарийн тооцох шаардлагатай.
- Хэвлэлийн бага хурал болох гэж буй талаар редакцуудад урьдчилсан мэдээлэл өгөхдөө хүргэх сувгаа зөв тодорхойлох хэрэгтэй бөгөөд мэдээллээ илгээж, харилцаа холбоо тогтоо.
Редакцууд таны мэдээлэлтэй танилцах бөгөөд нийгмийн ач холбогдлыг үнэлж, хэрэв сурвалжлахаар бол хэрхэн, ямар өнцгөөс, бичлэгийн ямар төрлөөр олон нийтэд хүргэх вэ зэргээ шийддэг. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн бага хурлаас өмнө таны өгсөн мэдээллийн ач холбогдлыг урьдчилан тооцоолсон байдаг тул хэвлэлийн бага хурын талаарх зарлалыг оновчтой бичих шаардлагатай. Товч бөгөөд тодорхой.
- Хэвлэлийн бага хурал зохион байгуулах
Хэдийгээр та хэвлэлийн бага хурлын үеэр бүх хүчээ шавхан ярьсан байлаа ч ярьсан зүйлийнхээ голыг олсон хэвлэлд зориулсан мэдээллийг урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай. Хэвлэлд зориулсан мэдээлэл нь мэдээнд тавигдах ерөнхий шаардлага хангасан, дүрэм, стандарттай байдаг тул олон нийттэй харилцах ажилтанд хандах нь зөв. Энэ талаар хэвлэлд зориулсан мэдээлэл хэсгээс дэлгэрэнгүй унших боломжтой юм.
Харин хэвлэлийн бага хурлыг эхлээд та ярих, дараа нь тэд таниас асуух гэсэн үндсэн хоёр хэсэгт ангилдаг. Таны хэлсэн мэдээлэл ямар ч чухал байсан уламжлалт (сонин, телевиз гэх мэт хугацаа, зай талбайд баригддаг) хэвлэл, мэдээллийн хэрэгсэл таны хэлсэн үгсээс иш татан мэдээ бэлтгэдэг тул та камерны өмнө аль болох цөөн үгтэй өгүүлбэр сонгох хэлбэрээр яриагаа бэлдэх нь зөв. Хэрвээ гол мэдээллээ өгч дууслаа гэж үзэж байгаа бол үлдсэн цагт нь та сэтгүүлчидтэй илүү ойроос ярилцах, дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх замаар гол “мессеж”-ээ бататгахад, харилцаа холбоо тогтооход зарцуулах нь ашигтай юм.
Жишээ нь, та нэг асуудлын талаар 20 минут ярьсан ч, 2 цаг ярьсан ч ялгаагүй оройн мэдээнд таныг, эсвэл асуудлыг 2 минут, эсвэл сонины хэсэгхэн буланд дурдаад өнгөрөх нь бий. Энэ зай талбай их, багаас үл шалтгаалан ард нь учир холбогдол, үнэн зөв байх, тэнцвэртэй байх, баримтаар нотлох, төвийг сахих гэх мэт сэтгүүл зүйн маш олон үйл ажиллагаа өрнөсөн байдаг юм. Тиймээс танд оногдож болох хамгийн бага зай талбайг ч гэсэн үр ашигтай байлгахын тулд хэт их зүйл ярих хэрэггүй бөгөөд хамгийн чухлаа товч, тодорхой хэлж, үлдсэн цагт нь камерны ард зогсоод ярьсан мэдээллээ бататгахад, сэтгүүлчтэй харилцаа холбоо тогтооход зарцуулах нь үр өгөөжтэй.
Хэвлэлийн мэдээлэл буюу хэвлэлд зориулсан мэдээлэл
Хэвлэлийн мэдээ бэлтгэхэд олон зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэвлэлд зориулсан мэдээллийг мэргэжилтнээр бичүүлэх нь үр дүнг үлэмж ихэсгэнэ.
Хэвлэлийн мэдээлэл буюу хэвлэлд зориулсан мэдээлэл
Учир нь, өдөр тутамд идэвхтэй ажиллаж буй сэтгүүлчид хүртэл мэдээ бичихдээ алдаа, мадаг гарах нь бий. Тэд мөн бичсэн мэдээгээ хянуулж, редакторлуулах процессыг өдөр бүр давтаж байж мэдээ бичдэг байхад бараг ижил стандарттай хэвлэлд зориулсан мэдээллийг хэн нэгэн хялбархан биччихнэ гэсэн бодлоо “таягдан хаях” хэрэгтэй.
Хэдийгээр хэвлэлд зориулсан мэдээлэл нь компанийн эсвэл хувь хүний зүгээс гардаг ч энэ нь алдааг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй бөгөөд мэдээнд тавигдах үндсэн элемент, шаардлагыг заавал агуулсан байх ёстой. Эс бөгөөс хэвлэлд зориулсан мэдээллийн үндсэн шинж чанар нь алдагдаж, ач холбогдлыг бууруулдаг.
Хэвлэлд зориулсан мэдээлэл нь мэдээ бүтэх зардал болоод цаг хугацааг багасгах, мэдээллийн урсгалыг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх гэх мэт давуу талтай ч нөгөө талаасаа захиалагчийн тал руу хэлбийсэн байх хардлагыг үргэлж тээдэг тул хэвлэлд зориулсан мэдээллийг түгээхийн тулд дараах зүйлсийг заавал баримтлалж байвал зохино.
Үүнд:
- Сэтгүүлчийн стилээр бичигдсэн байх,
- Шинэ мэдээлэлтэй байх,
- Сонирхол татахуйц байх,
- Үнэмших байдлыг бууруулаагүй байх буюу арилжааны үг хэллэг ашиглахгүй байх,
- Сэтгүүлчид мэдээ бичихэд шаардлагатай бүх баримтыг өгсөн байх буюу 5W1H дүрмээр бичигдсэн байх,
- Сэтгүүлчээс ирэх боломжтой асуултад хариулсан байх,
- Ямар нэгэн үйлдэлд уриалсан байдлаар төгссөн байх,
- Богино хугацаанд холбоо барих, нэмэлт асуултад хариулах бүх харилцаа холбоог тодорхой дурдсан байх гэх мэт үндсэн шинж чанаруудыг агуулж байх ёстой.
Мэдээж, үүнээс гадна хэвлэлд зориулсан мэдээний гарчиг тавихаас эхлээд эхний догол мөрийн тоо заагдаж, баримтын ач холбогдол буурах чанартай дарааллах, хураангуй мэдээллийг эхэндээ өгөх гэх мэт олон зүйлийг бодож бичих шаардлагатай.
Иймд хэвлэлд зориулсан мэдээллийг болж л өгвөл олон нийттэй харилцах мэргэжилтнээр бичүүлэх нь өгөөжтэй байдаг.
Олон нийттэй харилцах сургалт
Хэзээ, ямар асуудал тулгарахыг тааварлашгүй тул олон нийттэй харилцах стратегаа төлөвлөж, сэтгүүлчидтэй харилцахад үргэлж бэлэн байх хэрэгтэй. Бид энэ сургалтаар байгууллага, ажлын албад, сэтгүүлчидтэй харилцах түвшний мэргэжилтнүүдэд олон нийттэй харилцах стратегийг заах болно.
Олон нийттэй харилцах сургалт (хэвлэл, мэдээлэлд тулгуурласан)
Энэ сургалтаар бид байгууллага, ажлын албад, сэтгүүлчидтэй харилцах түвшний мэргэжилтнүүдэд олон нийттэй харилцах стратегийг төлөвлөх, олон нийттэй харилцах ажилтны ёс зүй гэсэн үндсэн сэдвүүдээр мэдлэг олгох бөгөөд сошиал орчинд мэдээлэл цуглуулах, түгээх, эргэх холбоог нэмэгдүүлэх алхмууд, онлайн орчинд мониторинг хийх зэрэг дэд сэдвүүдийг багцлан заах болно.
Олон нийтэд хандан хэлэх үгийн төсөл боловсруулах
Хэвлэл, мэдээлэл суурьтай олон нийтэд хандан хэлэх үгийн төсөл боловсруулах нь сэтгүүлч ийм материалыг хэрхэн ашигладаг вэ гэдэгтэй уялдаатай бичигдэх ёстой. Хэн юу хэлэв, эсвэл юуны тухай хэн хэлэв гэдэг нь редакцуудын хувьд хүндхэн сорилт байдаг бөгөөд бид шийдвэр гаргахад тусална.
Олон нийтэд хандан хэлэх үгийн төсөл боловсруулах
Хоёрдугаарт, ямар ч чадвартай сэтгүүлч байсан 3-4 санааг нэгэн зэрэг мэдээ, нийтлэл, өгүүлэлд тусгахаас илүүг чадахгүй бөгөөд илүүдвэл уншигч ч сонирхохгүй. Иймд олон санааг нэг дор өгөх нь ашиггүй гэх мэт энгийн дүрмийг мэдэж байвал зохино.
Мөн хий хоосон, уран цэцэн байхаас аль болох татгалзаж, баримт материалд түшиглэх ёстой. Учир нь, редакцууд иш татан мэдээллэхдээ гол гэсэн санаа, баримтыг маш богино хугацаа болон зай талбайд хуваарилдаг. Жишээ нь, мэдээ дунджаар хоёр минут гардаг гэвэл таны яриа, илтгэл мэдээний 30 орчим секундыг эзэлнэ гэх мэтээр бодож, богино өгүүлбэр сонгох маягаар, нийт илтгэлийн аль ч хэсгээс тасалсан гол утгаа алдахгүй байх гэх мэт дүрмийг санаж, найруулан бичих хэрэгтэй.
Сонин, сэтгүүлд зориулсан мэргэжлийн гэрэл зураг
Гэрэл зургийг зөвхөн сонин, сэтгүүл, олон нийтийн сүлжээнд ашиглахаас гадна телевизүүд мэдээний лийд хэсэгт ашиглах ойлголт түгээмэл болсон. Мэргэжлийн ийм зураг нь мэдээ, нийтлэл зэргийг хүүрнэх үгийн тоог бууруулж, эсвэл түүнээс ч илүү өгүүлэмжтэй байх нь бий.
Сонин, сэтгүүлд зориулсан мэргэжлийн гэрэл зураг
Гэрэл зургийг зөвхөн сонин, сэтгүүл, олон нийтийн сүлжээнд ашиглахаас гадна телевизүүд мэдээний лийд хэсэгт ашиглах ойлголт түгээмэл болсон. Мэргэжлийн ийм зураг нь мэдээ, нийтлэл зэргийг хүүрнэх үгийн тоог бууруулж, эсвэл түүнээс ч илүү өгүүлэмжтэй байх нь бий.
Мөн гэрэл зургийн сурвалжлагч нь сэтгүүлч мэдээ бичихтэй адил зургийг нухацтай боловсруулдаг, өгүүлэмжтэй байхад онцгой анхаардаг бөгөөд зөвхөн тухайн мөчид зураг дарах бус харилцаа үүсгэж, ярианд оролцож, хэн, юун тухай ярьж байгааг бүрэн дүүрэн мэдэрсний дараа өөрт хэрэгтэй агшныг буулгаж авдаг билээ.
Тайлан, танилцуулга болон сурталчилгааны сонин, сэтгүүл, эх бэлтгэл
Та юунд зориулж ямар сонин, сэтгүүл хэвлэх гэж байгаагаас шалтгаалан бид хэмжээ, дизайн, цаасны зузаан, хэдэн хуудастай байх гэх мэт сонин, сэтгүүл бүтэхэд шаардлагатай бүх мэдээллээр зөвлөгөө өгч, шийдвэр гаргахад дөхөм болгох болно.
Тайлан, танилцуулга болон сурталчилгааны сонин, сэтгүүл, эх бэлтгэл
Сэтгүүл зүйн бичвэрүүд
Бид сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлөөр найруулан бичих туршлагатай. Гэхдээ энэ ажил, үйлчилгээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтлэх, олон нийтэд түгээх асуудлаас салгаж үзэх хэрэгтэй бөгөөд нийтлэх нь редакцуудад байдаг онцгой эрх юм.
Хувийн вебсайт
Та өөрийн хувийн вебсайттай болсноор өөрийн танилцуулга, чадвар, мэдлэг, шинэ санаа, өөрийн хийсэн бүтээснээ бусдад таниулах боломжтой ба танд хувийн архив, цахим нэрийн хуудас бий болж, бусдад хийж буй зүйлийг илүү ойлгох боломж өгдөг.
Хувь хүнд зориулсан вебсайт, доторх мэдээллийн хамт
Та өөрийн хувийн вебсайттай болсноор өөрийн танилцуулга, чадвар, мэдлэг, шинэ санаа, өөрийн хийсэн бүтээснээ бусдад таниулах боломжтой ба танд хувийн архив, цахим нэрийн хуудас бий болж, бусдад хийж буй зүйлийг илүү ойлгох боломжийг өгдөг. Та хайж буй зорилтот хэрэглэгчиддээ хүрэх, бүртгэлийн систем ашиглан эргэх холбоо бүхий харилцааг бий болгох боломжтой.
Мөн Facebook, Instagramm, Twitter, Linkedin зэрэг хаягуудыг нэгтгэж уян хатан, зөвхөн таныг илэрхийлэх веб дизайн, бүтцийг бий болгоно.
Фэйсбүүк хуудасны “чатбот”
Фэйсүүк хуудасны чат хэсгийг ухаалаг болгох боломжтой. Бид ямар зориулалттай хуудас гэдгээс хамаарч асуулт, хариултын боломжтой бүхий л хувилбарыг боловсруулж, эргэх холбоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Богино хэмжээний видео шторк
Бүх төрлийн медиа хэрэгсэлд зориулсан сурталчилгаа, танилцуулгын видео бичлэг, эвлүүлэг
Бидний тухай
2017-2018 онд “Монгол HD” телевизийн мэдээний албаны сэтгүүлч
2014-2017 онд “Ардчилал” өдөр тутмын сонины Улс төрийн мэдээллийн албаны сэтгүүлч, редактор
2012-2014 онд “Нийгмийн толь” өдөр тутмын сонины сурвалжлагч
2012-2018 онд "Өнөөдөр" өдөр тутмын сонины сурвалжлагч
2016-2018 онд “Асса” мэдээллийн сайтын редактор
2008-2016 онд “Ардчилал” өдөр тутмын сонины Орлогч эрхлэгч
2007 онд Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтан
2000-2007 онд “Улаанбаатар” сонины сэтгүүлч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга
2012-2017 онд “Анхдагч асса медиа” группын гүйцэтгэх захирал
2008-2012 онд “Ардчилал” өдөр тутмын сонины дизайнер
2005-2008 онд “Зиндаа”, “Хийморь” сонин, “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлийн сурвалжлагч, дизайнер
2003-2005 онд “Амьдрал” сонины редактор